Өнөөдөр Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд УСУГ-т СКАДА программ, шилэн кабелийн суурилуулалтын ажлууд хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ боллоо.
Уг арга хэмжээнд Барилга Хот Байгуулалтын Сайд Х.Баделхан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Азийн Хөгжлийн Банкны Хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Арнауд Хэкмэнн, Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд болон албаны хүмүүс оролцсон юм.
УСУГ-ын удирдлагын төвд СКАДА систем, усны алдагдлыг илрүүлэх систем, шилэн кабель суурилуулалтын ажил бүрэн дуусч Улаанбаатарчууд усны алдагдлыг хянадаг ухаалаг системд шилжиж байгаад баяртай байна. Бүтээн байгуулалтын ажлын үр дүнд усны алдагдалгүй эрчим хүчний хэмнэлттэй ажиллана гэх мэт олон эерэг өөрчлөлт гарах юм.
Тиймээс энэхүү томоохон ажлыг санхүүжүүлэн гүйцэтгэсэн Азийн Хөгжлийн Банк болон Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нийт хамж олонд талархал илэрхийлье хэмээв.
Төслийн хүрээнд УСУГ нэгдсэн удирдлагын төвийн програм хангамжийн ажлын хүрээнд:
- Ус хангамжийн эх үүсвэрүүдэд насосын давтамж хувиргагч, шилэн кабел, өргөлтийн насосууд суурилуулж автоматжуулсан
- Ус хангамжийн шугам сүлжээнд хэмжилтийн 40 худгийн 30 худгийг шинээр барьж, 10 худгийг шинэчлэн засварласан
- Төв цэвэрлэх байгууламжийн SCADA программ, шилэн кабелийн суурилуулалтыг хийж гүйцэтгэсэн.
Мөн төвийн эх үүсвэрийн 6кВ-ын 750кВт-ын хүчин чадал бүхий цахилгаан хөдөлгүүрт давтамж хувиргагч суурилуулсан билээ.
Өнөөдөр УСУГ-ын дарга Ц.Төрхүү нээлтйн ёслолын арга хэмжээний үеэр Азийн Хөгжлийн Банкны Хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Арнауд Хэкманнд талархаж буйгаа илэрхийлж өргөмжлөл гардууллаа.
Төслийн хүрээнд УСУГ-д нийт 30$ сая гаруй долларын хөрөнгө оруулалт төлөвлөн Улаанбаатар хотын төв цэвэрлэх болон УСУГ-ын төв удирдлагын газрын шинэчлэл, насос станц, шинэ худгийн ажлууд гээд олон шинэчлэл хийж байгаа бөгөөд энэ 9-р сардаа багтаан Төв цэвэрлэхийн шинэчлэлийн ажлуудаа хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.