Азийн Хөгжлийн Банкны Захирлуудын Зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гүйцэтгэх захирал ноён М. Пол Домингез Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд ажиллаж байна
2019/10/25
Яг одоо Азийн Хөгжлийн Банкны Захирлуудын Зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гүйцэтгэх захирал ноён М. Пол Домингез Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй "Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн 1-р үе шатны хүрээнд Сэлбэ болон Баянхошуу дэд төвүүдэд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явц, үр дүнтэй танилцаж, Баянхошуу дэд төвд барьж ашиглалтад оруулсан 240 хүүхдийн цэцэрлэг, үерийн далан сувгийн ажил болон Бизнес инкубатор сургалтын төвийн барилгуудаар зочиллоо.