Монгол Улсад дэд бүтцийн төслүүдийн ашиглагдаагүй нөөц бололцоог нээж, ажлын байран дахь дадлагажуулах сургалтыг хэрэгжүүлэх зорилгоор "Ур чадварыг хөгжүүлэх" төслийг Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Германы Олон Улсын Хамтын ажиллагааны Нийгэмжлэг (GIZ) болон "Улаанбаатар Хотын Гэр Хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төсөл хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд гэр хороололд оршин суудаг, барилгын салбарт амьдралын туршлагаар ур чадвар эзэмшсэн иргэдийг үнэ төлбөргүй мэргэжлийн гэрчилгээтэй болгон Нийслэл хотын бүтээн байгуулалтад гар бие оролцох боломжийг олгож, ажлын байранд зуучлах боломжтой.
Хүсэлт гаргагч иргэнд тавигдах шаардлага:
- Гэр хороололд оршин суудаг
- Амьдралын туршлага, амьдрах орчноос ур чадвар эзэмшсэн
- Мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээгүй байх
Үнэлгээнд хамрагдах мэргэжлүүд:
- Сантехникч
- Бетон арматурчин
- Цахилгаанчин
- Засал чимэглэлчин
- Гагнуурчин
- Мужаан
- Өрөг угсрагч
Бүртгэлд хамрагдах УТАС:99059233 /ажлын цагаар залгана уу/