TRDH14-B : Толгойт дэд төвийн авто зам, инженерийн шугам сүлжээний ажил (үе шат 2)
Зарласан огноо: 2023/01/09
Дуусах огноо: 2023/02/13 15:00
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2023 оны 1-р сарын 9
Зээлийн дугаар ба нэр: Зээл 3946-MON (OCR): “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр - 3”
Гэрээний дугаар ба нэр: TRDH14-B: Толгойт дэд төвийн авто зам, инженерийн шугам сүлжээний ажил (үе шат 2)
Тендер хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 2-р сарын 13-ны өдрийн 15:00 цаг /Улаанбаатарын цагаар/
1. Монгол улсын Засгийн газар Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр - 3”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба дээр дурдсан гэрээний хүрээнд санхүүжилтийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 100% хариуцна. Тендерийн шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны харъяат тендерт оролцогчдод нээлттэй байна.
2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь (Цаашид “Захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Толгойт дэд төвийн авто зам, инженерийн шугам сүлжээний ажил (үе шат 2) (цаашид “ажил” гэх) гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Гэрээний дугаар, нэр | Ажлын тодорхойлолт |
TRDH14-B: Толгойт дэд төвийн авто зам, инженерийн шугам сүлжээний ажил (үе шат 2) | Энэхүү ажлын хүрээнд дараах авто зам, гадна ариутгах татуурга, гадна дулааны шугам сүлжээ, гадна цэвэр ус болон ус дулаан дамжуулах төвүүдийн барилга угсралт, бохир усны шугам буулгалт, цахилгааны шугамыг зөөж шилжүүлэх, зам талбайн нөхөн сэргээх ажлууд хамаарна. Үүнд:
|
3. Энэхүү тендерийн шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.
4. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:
4.1 (i) Ф300мм-ээс багагүй голчтой, 1км-ээс багагүй урттай дулааны шугам сүлжээний барилга угсралтын ажлыг сүүлийн 5 жилийн аль нэг жилд гүйцэтгэж дууссан байх; ii) 8 Гкал/ц-аас багагүй хүчин чадалтай ус, дулаан дамжуулах төвийн тоноглол, барилга угсралтын ажлыг сүүлийн 5 жилийн аль нэг жилд гүйцэтгэж дууссан байх;
4.2 Санхүүгийн чадавхийн одоогийн байдлыг харуулах зорилгоор 4 жилийн (2018, 2019, 2020,2021) аудитын дүгнэлтээр баталгаажуулсан санхүүгийн тайланг илгээнэ. Тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн доод хэмжээг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно. Энэхүү зөрүү нь аль нэг гурван жилд эерэг буюу ашигтай байвал зохино.
4.3 Сүүлийн 4 жилд (2018, 2019, 2020, 2021 онуудад) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 8.7 тэрбум төгрөг байх;
4.4 САНХ-4 маягтад тусгагдсан санхүүгийн эх үүсвэрт тавигдах шаардлагыг хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, зээлийн шугам эсхүл бусад санхүүжилтийн эх үүсвэрийг (гэрээний урьдчилгаа төлбөр үүнд хамаарахгүй) олж авах эрхтэй, эсхүл авах боломжтой гэдгээ илтгэн мэдээлэх шаардлагатай. Шаардлага хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн доод хэмжээ 2.1 тэрбум төгрөг байх;
4.5 Сүүлийн 4 жилд (2018, 2019, 2020, 2021 онуудад) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 10 тэрбум төгрөгөөс доошгүй байх;
4.6 Эрх бүхий байгууллагуудаас олгосон, хүчин төгөлдөр дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай. Үүнд:
Зам, тээврийн хөгжлийн яамны:
- 2.8.2.1.1 - 5 км хүртэл хатуу хучилттай авто зам барих,
- 2.8.2.4 Зам, барилга, засварын материал, хийцийн үйлдвэрлэл
- 2.8.2.7 Замын тоноглол, тэмдэг, тэмдэглэгээний ажил
Барилга, хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай
- БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил
- БА-3.2 Усны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил
- БА-3.3 Ус хангамж, ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
- БА-3.4 Дулааны гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
- БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
- БА-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
- БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
- БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
- БА-7.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил
Эрчим хүчний яамны:
- ТЗ-2.1 0.4-15 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
- ТЗ-5.1 0.7-1.6 МПа /0.7-16кгх/см2/ даралттай дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ
Хэрэв Гүйцэтгэгч нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай 217 дугаар тушаалаас өмнөх ажлуудын төрлөөр хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшиж буй бол Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Аргачлал батлах тухай 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар дүйцүүлнэ. Тухайн тусгай зөвшөөрлийг гэрчилгээнд заасан хугацаанд хүчинтэй байхаар тооцно.
Гадаадын тендерт оролцогчдоос дээрх тусгай зөвшөөрлийг шаардахгүй болно. Гадаадын тендерт оролцогч нь дээр заасан, хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй дотоодын тендерт оролцогчтой (i) түншлэлийн гишүүн, эсвэл (ii) туслан гүйцэтгэгчийн хэлбэрээр нэгдэж болно.
5. Сонирхсон тендерт оролцогч нь procurement@ub-subcenter.mn. цахим хаягт хандан бичгээр хүсэлт гаргаж, 350,000.00 төгрөгтэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөн баримтын хамт илгээснээр тендерийн баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авна. Төлбөрийг дараах дансанд шилжүүлнэ.
For foreign transfers: Account Name: Ministry of Finance of Mongolia Details of payment: 100900011946 Bank Account No: 340101868003 Bank Name: State Bank of Mongolia, Bank Address: Ulaanbaatar, Mongolia SWIFT Code: STBMMNUB Correspondent bank: Kookmin Bank SWIFT Code: CZNBKRSE Account No (USD): 7968USD019 | Дотоод шилжүүлэг: Дансны нэр: УБХГХХ,ХОДХТөс 1 MON-3099 урсгал Банкны хаяг: Төрийн сан, (MNT): 100900011946 |
6. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.
Холбоо барих хаяг: Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр,
Соёлын төв өргөө-14141, 404 тоот өрөө, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж-2, Улаанбаатар хот 14200 Moнгол Улс
Утас: +976 70003099
Цахим шуудан: procurement@ub-subcenter.mn
7. Тендерийг доорх хаягаар
- Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, Соёлын төв өргөө, 404 тоот өрөө Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Амарын гудамж-2, Улаанбаатар хот 14200 Moнгол Улс
- Утас: +976 70003099
- тендер хүлээн авах эцсийн хугацаа болох 2023 оны 02 сарын 13-ний өдрийн 15:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ өмнө,
- тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ.
Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2023 оны 02 сарын 13-ний өдрийн 15:05 цагт тендерт оролцогчдын төлөөллийг (хэрэв тэд оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ.