ТЕНДЕРИЙН УРИЛГА
/НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ/
1.Монгол улсын Засгийн газар Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр - 3”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендерийн шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны харъяат тендерт оролцогчдод нээлттэй байна.
2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь (Цаашид “Захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Толгойт дэд төвийн ариутгах татуургын шугамын ажил (үе шат 1)-ыг (цаашид “ажил” гэх) барьж гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Гэрээний дугаар, нэр | Ажлын тодорхойлолт |
TRDH11-A: Толгойт дэд төвийн ариутгах татуургын шугамын ажил (үе шат 1) | Энэхүү ажил нь дараах 2 хэсгээс бүрдэнэ. Үүнд: 1. Нийт 1034.1м урт 600мм-1000мм хүртэл голчтой бохирын шугам хоолой, 1500мм-2000мм хүртэл голчтой бохир усны 19ш худгийг ханган нийлүүлж холбох ба угсрах; 2 байршилд шугам хоолойн гэр хоолой угсрах ажил; 2. Гадны дулаан, цахилгаан, холбооны шугам сүлжээг хүчитгэх, зөөж шилжүүлэх ажил |
3. Энэхүү тендерийн шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.
4. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:
4.1 Ф500-600 мм диаметртэй ширмэн хоолой, ус хангамж, ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралтын ажил гүйцэтгэж байнгын ашиглалтанд хүлээлгэн өгсөн туршлагатай байх;
4.2 Санхүүгийн чадавхийн одоогийн байдлыг харуулах зорилгоор сүүлийн 4 жилийн (2018, 2019, 2020, 2021 онуудын) аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг илгээнэ. Тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн доод хэмжээг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно. Энэхүү зөрүү нь аль нэг 3 жилд эерэг буюу ашигтай байвал зохино;
4.3 Сүүлийн 4 жилд (2018, 2019, 2020, 2021 онуудад) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 2.8 тэрбум төгрөг байна;
4.4 САНХ-4 маягтад тусгагдсан санхүүгийн эх үүсвэрт тавигдах шаардлагыг хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, зээлийн шугам эсхүл бусад санхүүжилтийн эх үүсвэрийг (гэрээний урьдчилгаа төлбөр үүнд хамаарахгүй) олж авах эрхтэй, эсхүл авах боломжтой гэдгээ илтгэн мэдээлэх шаардлагатай. Шаардлага хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн доод хэмжээ 700.0 сая төгрөг байна;
4.5 Сүүлийн 4 жилд (2018, 2019, 2020, 2021 онуудад) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 2.8 тэрбум төгрөгөөс доошгүй байх;
4.6 Эрх бүхий байгууллагуудаас олгосон, хүчин төгөлдөр дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай. Үүнд:
Барилга, хот байгуулалтын яамны:
- БА-4.4 Ус хангамж, ариутгах татуургын системийн шугам, сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн тоног төхөөрөмжийн угсралт
- БА-3.5 Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт
Эрчим хүчний яамны:
- ТЗ-2.1 0.4-15кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ
Хэрэв Гүйцэтгэгч нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай 217 дугаар тушаалаас өмнөх ажлуудын төрлөөр хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшиж буй бол Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Аргачлал батлах тухай 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар дүйцүүлнэ. Тухайн тусгай зөвшөөрлийг гэрчилгээнд заасан хугацаанд хүчинтэй байхаар тооцно.
Гадаадын тендерт оролцогчдоос дээрх тусгай зөвшөөрлийг шаардахгүй болно. Гадаадын тендерт оролцогч нь дээр заасан, хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй дотоодын тендерт оролцогчтой (i) түншлэлийн гишүүн, эсвэл (ii) туслан гүйцэтгэгчийн хэлбэрээр нэгдэж болно.
5. Сонирхсон тендерт оролцогч нь procurement@ub-subcenter.mn цахим хаягт хандан бичгээр хүсэлт гаргаж, 350,000.00 төгрөгтэй тэнцэх буцаан үл олгогдох хураамжийг төлж, баримтын хамт илгээснээр тендерийн баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авна. Төлбөрийг дараах дансанд шилжүүлнэ.
For foreign transfers: Account Name: Ministry of Finance of Mongolia Details of payment: 100900011946 Bank Account No: 340101868003 Bank Name: State Bank of Mongolia, Bank Address: Ulaanbaatar, Mongolia SWIFT Code: STBMMNUB Correspondent bank: Kookmin Bank SWIFT Code: CZNBKRSE Account No (USD): 7968USD019 | Дотоод шилжүүлэг: Дансны нэр:УБХГХХ,ХОДХТөс 1 MON-3099 урсгал Банкны хаяг: Төрийн сан, (MNT): 100900011946 |
6. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.
- Холбоо барих хаяг: Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр,
- Соёлын төв өргөө-14141, 404 тоот өрөө, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж-2, Улаанбаатар хот 14200 Moнгол Улс
- Утас: +976 70003099
- Цахим шуудан: procurement@ub-subcenter.mn
7. Тендерийг доорх хаягаар
- Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, Соёлын төв өргөө, 404 тоот өрөө Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Амарын гудамж-2, Улаанбаатар хот 14200 Moнгол Улс
- Утас: +976 70003099
- тендер хүлээн авах эцсийн хугацаа болох 2023 оны 06 сарын 05-ний өдрийн 15:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ өмнө,
- тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ.
Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2023 оны 06 сарын 05-ний өдрийн 15:05 цагт тендерт оролцогчдын төлөөллийг (хэрэв тэд оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ.