ТЕНДЕРИЙН УРИЛГА
1. Монгол улсын Засгийн газар Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас “Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр-3”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендерийн шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны харъяат тендерт оролцогчдод нээлттэй байна.
2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь (Цаашид “Захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Толгойт дэд төвд хийгдэх ариутгах татуургын шугам суурилуулалтын ажил (цаашид “ажил” гэх)-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Гэрээний дугаар, нэр | Ажлын тодорхойлолт |
TRDH11-A: Толгойт дэд төвд хийгдэх ариутгах татуургын шугам суурилуулалтын ажил |
|
3. Энэхүү тендерийн шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.
4. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:
4.1 Сүүлийн 5 жилд (2020, 2021, 2022, 2023, 2024 онуудад) ариутгах татуургын DN300-ээс дээш диаметртэй, 1 км-ээс багагүй урттай зөөлөн ширмэн яндан хоолойн ажлын угсралтыг хийж гүйцэтгэн, байнгын ашиглалтад оруулсан байх;
4.2 Санхүүгийн чадавхийн одоогийн байдлыг харуулах зорилгоор сүүлийн 3 жилийн (2022, 2023, 2024 онуудын) аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг илгээнэ. Тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн доод хэмжээг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно. Энэхүү зөрүү нь дурын 2 жилд эерэг буюу ашигтай байвал зохино;
4.3 Сүүлийн 3 жилд (2022, 2023, 2024 онуудад) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 7.8 тэрбум төгрөг байна;
4.4 САНХ-4 маягтад тусгагдсан санхүүгийн эх үүсвэрт тавигдах шаардлагыг хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, зээлийн шугам эсхүл бусад санхүүжилтийн эх үүсвэрийг (гэрээний урьдчилгаа төлбөр үүнд хамаарахгүй) олж авах эрхтэй, эсхүл авах боломжтой гэдгээ илтгэн мэдээлэх шаардлагатай. Шаардлага хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн доод хэмжээ 1.95 тэрбум төгрөг байна;
4.5 Сүүлийн 5 жилд (2020, 2021, 2022, 2023, 2024 онуудад) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 4.5 тэрбум төгрөгөөс доошгүй байна. Тендерт оролцогчийн гүйцэтгэсэн ажлын ижил төстэй байдлыг Зургаадугаар бүлэг (Тодорхойлолт ба бусад шаардлага)-т тодорхойлсны дагуу тухайн ажлын биет хэмжээ, онцлог чанар, иж бүрдэл, арга барил, технологи болон бусад шинжэд үндэслэн тодорхойлно.
4.6 Эрх бүхий байгууллагуудаас олгосон, хүчин төгөлдөр дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай. Үүнд:
Барилга, хот байгуулалтын яамны: БА-4.3, БА-4.1
Эрчим хүчний яамны: ТЗ-2.1 эсхүл Барилга, хот байгуулалтын яамны: БА-3.5
Хэрэв Гүйцэтгэгч нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай 217 дугаар тушаалаас өмнөх ажлуудын төрлөөр хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшиж буй бол Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Аргачлал батлах тухай 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар дүйцүүлнэ. Тухайн тусгай зөвшөөрлийг гэрчилгээнд заасан хугацаанд хүчинтэй байхаар тооцно.
Гадаадын тендерт оролцогчдоос дээрх тусгай зөвшөөрлийг шаардахгүй болно. Гадаадын тендерт оролцогч нь дээр заасан, хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй дотоодын тендерт оролцогчтой (i) түншлэлийн гишүүн, эсвэл (ii) туслан гүйцэтгэгчийн хэлбэрээр нэгдэж болно.
5. Сонирхсон тендерт оролцогч нь procurement@ub-subcenter.mn цахим хаягт хандан бичгээр хүсэлт гаргаж, 350,000.00 төгрөгтэй тэнцэх буцаан үл олгогдох хураамжийг төлж, баримтын хамт илгээснээр тендерийн баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авна. Төлбөрийг дараах дансанд шилжүүлнэ.
For foreign transfers:
| Дотоод шилжүүлэг:
|
6. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.
- Тендер хүлээн авах эцсийн хугацаа болох 2025 оны 07 сарын 22-ны өдрийн 15:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ өмнө,
- Тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ.