Үнийн санал ирүүлэх урилга
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” нь эрх бүхий тендерт оролцогчдоос “DAFKA: Дамбадаржаа дэд төвийн 150 хүүхдийн цэцэрлэгт тавилга, гал тогооны тоног төхөөрөмж болон бусад эд зүйлс худалдан авах” тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Нийлүүлэх бараа нь дараах хоёр багцаас бүрдэнэ. Үүнд:
- Багц 1: Тавилга, цагаан хэрэглэл
- Багц 2: Гал тогооны болон бусад тоног төхөөрөмж
Үнийн санал ирүүлэх аж ахуйн нэгж нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Сүүлийн 3 жилд (2022, 2023, 2024) санал болгож буй багцын бараа материалтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх ба ингэхдээ тендерт оролцогчийн тухайн нийлүүлсэн барааны гэрээт ажлын үнийн дүн нь тухайн багцад санал болгож буй нийт үнийн 80-аас доошгүй хувьтай тэнцүү байна. Үүнийг батлах гэрээний хуулбар, гэрээг дүгнэсэн акт болон бусад материалын хамт ирүүлнэ;
- Бараа материалыг нийлүүлэхэд шаардагдах түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, зээлийн шугам, зээлжих эрхийн тодорхойлолт мөн бусад санхүүжилтийн эх үүсвэрийг (гэрээний урьдчилгаа төлбөр үүнд хамаарахгүй) олж авах эрхтэй, эсхүл авах боломжтой гэдгээ илтгэн мэдээлэх шаардлагатай. Шаардагдах түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн доод хэмжээ нь санал болгож буй үнийн дүнтэй тэнцүү (багц тус бүрд) байна. Үүнд банк бус санхүүгийн байгууллагаас гаргасан аливаа баталгаа, тодорхойлолтыг тооцохгүй болно.
Танай аж ахуйн нэгж нь дээрх бараа материалыг ханган нийлүүлэх шаардлагыг хангасан бөгөөд сонирхож байвал оролцох тухай мэдүүлгээ procurement@ub-subcenter.mn цахим шуудангаар ирүүлнэ үү. Мэдүүлэг хүлээн авсны дараа үнийн санал ирүүлэх урилга, маягт, техник тодорхойлолт болон холбогдох материалыг хариу цахимаар илгээх болно.
Үнийн саналыг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 15:00 цагаас өмнө Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн доорх хаягаар дугтуйлж, битүүмжилсэн байдлаар ирүүлнэ.
Хаяг: "Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төсөл, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу 1, Амарын гудамж-2, Соёлын төв өргөө, Г корпус, 4 давхар, 401 тоот