ТЕНДЕРИЙН УРИЛГА
2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь (Цаашид “Захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Толгойт дэд төвд баригдах цахилгааны дэд станц (10Кв цахилгаан түгээх кабель шугам)-ын барилга угсралтын ажлыг (цаашид “ажил” гэх) гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
| Гэрээний дугаар, нэр | Ажлын тодорхойлолт | |
| TEC-B: Толгойт дэд төвд баригдах цахилгааны дэд станц (10Кв цахилгаан түгээх кабель шугам) | Энэхүү ажил нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 1, 2 хороо, Толгойт дэд төвд хамрах дараах 2 хэсгээс бүрдэнэ. Үүнд: 1. 10/0.4кВ-ын 2х630кВА чадалтай нийт 6ш хаалттай дэд өртөөний иж бүрэн барилга байгууламж, гадна тохижилт, зам талбайн ажлыг хийж гүйцэтгэн байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх 2.Толгойт дэд төвд шинээр төлөвлөгдөж буй цахилгааны хаалттай дэд өртөөнүүдийн тэжээлийн 3x240мм2 хөндлөн огтлолтой 10кВ-ийн нийт 4300м трассын урттай кабель шугамын ажлыг гүйцэтгэн байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх |
3. Энэхүү тендерийн шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.
4. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:
4.1 (i) 2x400кВА-с багагүй чадалтай цахилгааны иж бүрэн хаалттай дэд өртөөг барьж байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн туршлагатай байх; (ii) 1 км трассын урттай 10кВ-ын 3x240мм2-с багагүй хөндлөн огтлолтой цахилгаан дамжуулах кабель шугамын угсралт хийж байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн туршлагатай байх;
4.2 Санхүүгийн чадавхийн одоогийн байдлыг харуулах зорилгоор сүүлийн 3 жилийн (2023, 2024, 2025 онуудын) аудитын дүгнэлтээр баталгаажуулсан санхүүгийн тайланг илгээнэ. Тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн доод хэмжээг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно. Энэхүү зөрүү нь аль нэг хоёр жилд эерэг буюу ашигтай байвал зохино.
4.3 Сүүлийн 3 жилд (2023, 2024, 2025 онуудад) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 10.8 тэрбум төгрөг байх;
4.4 САНХ-4 маягтад тусгагдсан санхүүгийн эх үүсвэрт тавигдах шаардлагыг хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, зээлийн шугам эсхүл бусад санхүүжилтийн эх үүсвэрийг (гэрээний урьдчилгаа төлбөр үүнд хамаарахгүй) олж авах эрхтэй, эсхүл авах боломжтой гэдгээ илтгэн мэдээлэх шаардлагатай. Шаардлага хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн доод хэмжээ 3.37 тэрбум төгрөг байх;
4.5 Сүүлийн 5 жилд (2021, 2022, 2023, 2024, 2025 онуудад) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 4.7 тэрбум төгрөгөөс доошгүй байх;
4.6 Эрх бүхий байгууллагуудаас олгосон, хүчин төгөлдөр дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай. Үүнд:
Эрчим хүчний яамны:
- ТЗ-2.1 0.4-15кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ
Хэрэв Гүйцэтгэгч нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай 217 дугаар тушаалаас өмнөх ажлуудын төрлөөр хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшиж буй бол Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Аргачлал батлах тухай 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар дүйцүүлнэ. Тухайн тусгай зөвшөөрлийг гэрчилгээнд заасан хугацаанд хүчинтэй байхаар тооцно.
Гадаадын тендерт оролцогчдоос дээрх тусгай зөвшөөрлийг шаардахгүй болно. Гадаадын тендерт оролцогч нь дээр заасан, хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй дотоодын тендерт оролцогчтой (i) түншлэлийн гишүүн, эсвэл (ii) туслан гүйцэтгэгчийн хэлбэрээр нэгдэж болно.
5. Сонирхсон тендерт оролцогч нь procurement@ub-subcenter.mn. цахим хаягт хандан бичгээр хүсэлт гаргаж, 350,000.00 төгрөгтэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөн баримтын хамт илгээснээр тендерийн баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авна. Төлбөрийг дараах дансанд шилжүүлнэ.
| For foreign transfers: Account Name: Ministry of Finance of Mongolia Details of payment: 101900011857 Bank Account No: 101900011857 Bank Name: State Treasury Bank of Mongolia, Bank Address: Ulaanbaatar, Mongolia SWIFT Code: STBMMNUB Correspondent bank: Kookmin Bank SWIFT Code: CZNBKRSE Account No (USD): 7968USD019 | Дотоод шилжүүлэг: Дансны нэр: УБГХХХОДХ төсөл урсгал Төсөл 3 Банкны хаяг: Төрийн сан, (MNT): 101900011857 |