Жолооч
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн нэгжид ЖОЛООЧ шалгаруулж авна.
Энэхүү албан тушаалд хүсэлт гаргагч нь холбогдох чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх ба олон нийттэй харьцах харилцааны чадвартай байх.
Гүйцэтгэх үүрэг:
- Тээврийн хэрэгслийг зориулалт, батлагдсан хуваарийн дагуу ашиглаж, гүйцэтгэх ажлын удирдамж, төлөвлөгөө, төсөв, гэрээ, хэлцэлд заасан маршрутаар ашиглах.
- Автомашиныг ажлын цаг дууссаны дараа байгууллагаас хуваарилсан болон зөвшөөрсөн авто зогсоол /граж/-д тавьж, хариуцсан ажилтан /оффис менежер/-д автомашины түлхүүр хүлээлгэн өгнө.
- Жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль, аваар, ослын тохиолдолд автомашинд учруулсан хохирлыг бүрэн хариуцна.
- Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн болон эрүүл мэнд хэвийн бус нөхцөлд автомашин жолоодохыг хориглоно.
- Техникийн бэлэн байдлыг хангах, техникийн шаардлага хангасан, зориулалтын тээврийн хэрэгслээр үйлчлэх үүрэгтэй.
Тавигдах шаардлага:
- Холбогдох чиглэлээр В болон С ангиллын үнэмлэхтэй байх.
- 10 жилээс дээш жолоо барьсан туршлагатай байх.
- Харилцааны соёлтой байх.
- Багаар ажиллах чадвартай байх.
- Ял шийтгэл эдэлж байгаагүй байх.
- Бүрдүүлэх бичиг баримт:
- Жолооны үнэмлэхийн хуулбар
- Албан газрын тодорхойлолт
- Төрийн албан хаагчдын анкет бөглөх
Холбоо барих хаяг: Соёлын төв өргөө, 406 тоот өрөө Бага тойруу 1, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Амарын гудамж-2, Улаанбаатар хот 14141 Монгол Улс
Утас: +976 70003099
Факс: +976 70003098
Цахим шуудан: info@ub-subcenter.mn
Цахим хуудас: www.ub-subcenter.mn
Материал хүлээж авах эцсийн хугацаа: 2022 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 17 цаг 00 минут.