“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн Нийгэм жендерийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 11 удаагийн чадавхжуулах сургалтуудыг Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран Дамбадаржаа болон Толгойт дэд төвүүдэд 2023 оны 2 дугаар улиралд зохион байгуулж нийт 319 иргэд хамрагдав. Үүнд эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, бэлгийн боловсрол олгох сургалтууд, архины хор уршгийг таниулан сурталчлах сургалтууд, Сүхбаатар дүүргийн хүүхэд хамгаалагчдыг чадавхжуулах, урьдчилан сэргийлэх арга зүйд сургах “Хүүхэд хамгаалал”-ын сургалтууд багтсан бөгөөд сургалтыг мэргэжлийн ТББ-ууд болох “Хамтдаа”, “Хүүхэд хамгаалал үжин төв”, “Зөв дадал”, “Иргэдийн оюуны гэгээрлийн холбоо”, “Санрайз халфвэй хаус халамж үйлчилгээний төв” байгууллагуудын сургагч багш нар удирдан явуулав.
Дамбадаржаа болон Толгойт дэд төвүүдэд чадавхжуулах сургалтуудыг зохион байгууллаа.
2023/08/04