Шинэ мэдээлэлАзийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.
Хөтөлбөр 3 үе шаттайгаар нийт 9 жилийн хугацаанд хэрэгжих юм.
Хөтөлбөрийн I шатны хүрээнд Сэлбэ (156 га), Баянхошуу (162 га) дэд төвүүд нь нийт 318 га газарт инженерийн болон нийгмийн дэд бүтцүүдийг бий болгон ажиллаж байна.
Хөтөлбөрийн хүрээн дэхь “Сэлбэ дэд төвийн орлогод нийцсэн орон сууцны загвар төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, хяналт тавих зөвлөх үйлчилгээний гэрээ”-г зөвлөхийн чадварын сонгон шалгаруулалтын аргаар сонгон шалгаруулсан. Шалгаруулалтад “Аркетайп Монголиа” ХХК нь хамгийн сайн үнэлгээ авч шалгаран 2019 оны 1-р сарын 29-ны өдөр Хөтөлбөрийн удирдах албатай хамтран ажиллах гэрээ байгууллаа.